Энэ удаагийн зөвлөгөө буландаа Антибиотикийг ямар үед хэрхэн яаж хэрэглэх талаар мэдээлэл хүргэе. Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглэнэ. Харин вирусээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу. Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэт хэрэглэгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглэх ёстой юм.
Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ
2016-11-01 15:32:28