Арваннэгдүгээр сард Монгол бөхийн өргөөнд МҮБХ-оос гаргасан хуваарийн дагуу гурван барилдаан болох аж.Тодруулбал, энэ сарын 5-ны 14 цагаас Увс нуур дэвжээний намрын нээлтэд зориулсан Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит, улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаа болох бол арваннэгдүгээр сарын 13-ны 14 цагаас Хантайшир дэвжээ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно.Мөн арваннэгдүгээр сарын 20-ны 14 цагаас Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болох ажээ.
Дархан аваргуудын нэрэмжит барилдаантай
2016-11-01 14:41:13