Монгол Улсаа төлөөлөн шилдэг 18 өсвөрийн шатарчин Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ. Тэмцээн нь Гүрж улсын Батуми хотноо энэ сарын 18-31 ны хооронд зохион байгуулагдаж өчигдөр сүүлийн өрөгөө нүүж, шилдэгүүдээ шалгаруулсан байна. Уг тэмцээний Эмэгтэй найман насны ангилалд Дэлхийн шатрын холбооны эмэгтэй дэд мастер Д.Өнөрзул 11 тавилтаас есөн оноо авч 2-р байр эзэллээ.
Д.Өнөрзул Өсвөрийн шатарчдын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2016-10-31 10:23:50