8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Оюунчимэг: Дэлхийн хамгийн том Хүннү дээлийг 6 сарын хугацаанд урлалаа

2016-10-30 10:43:00


Дэлхийн хамгийн том буюу  14 метрийн өндөртэй, 18 метрийн өргөнтэй Хүннү дээлийг "Бат-Зүү" компанийнхан дэлгэн үзүүлсэн нь өөрийн эрхгүй олны сонирхлыг татаж, Монгол хүн бүрийн омогшлыг төрүүлсэн юм. Энэхүү дээлний талаар  “Бат-Зүү” компаний үүсгэн байгуулагч, зөвлөх Ж.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Монгол Улсад төдийгүй дэлхийд анх удаа гэж тодотгож болохоор том хэмжээтэй дээл уурлаж хэдхэн хоногийн өмнө олон нийтэд дэлгэж харууллаа. Яагаад энэхүү дээлийг урлах болов гэсэн асуултаар та бид хоёрын яриа эхлэх нь зүйтэй болов уу?

 -Бидний урласан энэхүү дээлийн өндөр нь 14 метр, өргөн нь 18 метрийн хэмжээтэй. Харьцуулж хэлбэл зургаан давхар байшинтай тэнцэхүйц өндөртэй гэсэн үг. Энэхүү дээлийг урлах болсон нь хэд хэдэн зорилготой. Чингис хааны үед Хүннү загвартай дээл өмсдөг байсан. Түүхий энэ уламжлал, зан заншил, өв соёлыг шингээсэн дээлний цаад мөн чанарыг бид өнөөдөр сайн ойлгодоггүй юм байна. Дээлийг судлаад үзэхээр түүх соёлоос гадна шинжлэх ухаан үндэслэлтэй,  дээл урлах ур чадвар зэрэг гайхамшигтай олон зүйлийн элемент багтсан байгааг олж мэдсэн. Учир нь энэ дээлэнд Хаан хээ оруулж өгсөн. Хаан хээ нь манийн үсэг. Энэ нь тухайн хүний хийморь, сүлдийг сэргээж байдаг гэдгийг харуулсан байх жишээтэй. Нөгөө талаасаа язгууртан, Хаан хүний зоригтой, эрэмгий, дайчин зан чанарыг илэрхийлж байна. Тиймээс энэхүү том дээлийг хийж Монголдоо төдийгүй дэлхийд таниулах зорилготойгоор урласан. Монгол Улс, Монгол хүний хувьд дээлгүйгээр тусгаар тогтнол, эв нэгдэл, улс орны сүр хүч байхгүй. Үүнээс үзэхээд төрт ёс, их засаглалын том соёл гэдгийг таниулахын тулд мөн урласан даа. Үүгээр зогсохгүй  дэлхий дээр монгол дээр урладаг уран бүсгүйчүүд зөвхөн монголд байдаг гэдгийг мэдрүүлж, тэдний ур чадварыг гайхуулсан бүтээл болж чадсан гэж бодож байна. Чингис хааны үед хүр хорхойн дээл өмсдөг байсан гэдгийг дээлний түүхийг судалж байх явцдаа олж мэдсэн. Яагаад гэвэл малын янз бүрийн халдварт өвчин, эмгэгээс хүр хорхойн дээл өөрөө хамгаалж, сэргийлж байсан гэдэг. Тиймээс тухайн үед хүн болгон хүр хорхойн дээл өмсөж, дайчиддад тарааж өгдөг байсан гэсэн түүхтэй юм байна лээ. Нэг үе дээлийг өдөр тутмын хэрэглээ болгож хэрэглэж байсан бол орчин цагт гоёо, сүүлдээ урлагийн бүтээл болтлоо хөгжиж, түүх соёлын томоохон өв болж байгаагийн нэг илрэл нь томоор хийсэн явдал юм.

-Хаан хээтэй Хүннү дээл гэж тодотгосон ямар учиртай юм бэ?

-МЭӨ 13-р зууны үед Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас жижиг хэмжээтэй Хаан хээтэй Хүннү дээл олдож байсан түүхтэй юм байна лээ. Энэ дээлний эхээс санаа авч орчин үеийн материал ашиглаж оёсон. Ерөнхий дээлний загварыг алдагдуулалгүй томсгож хийснээрээ нэлээд онцлог. Хүннү дээл язгууртан хүний дээл, өмсгөл байсан.  1267 онд Хувилай хаан монгол үндэсний хувцасны хууль гаргасан гэдэг. Тэр цагаас хойш өнөөдрийн бидний өмсөж заншсан захтай дээл өмсөхийг хуульчилсан байдаг. Хүннү зах гэхэд зам харгуйг илэрхийлсэн муу муухай зүйлийг цээжин бие рүү оруулахгүй гэсэн утга санааг илэрхийлдэг. Ханцуйн үзүүрийн улаан имжээр нь муу бүхнийг дээш гаргахгүй гэх мэт олон нарийн зүйлийг түүхэнд бичиж тэмдэглэсэн байдаг. Үүнийг дагуу энэ дээлийг урласан.   

-Дээлийг хараад байхад Төрийн далбааны өнгийг оруулж өгсөн юм шиг санагдсан. Материалын онцлог болон өнгөний сонголтыг хэрхэн хийв?  

-Дээлээ урт удаан хугацаанд хадгалагдана гэж ойлгоод тусгай материалыг захиалж хийлгэсэн. Материалаа Шанхайгаас захиалж авчирсан. Дээлний их биеийг Төрийн далбааны цэнхэр өнгөөр хийсэн. Хаан хээг сайжруулсан савхиар Төрийн сүлдний алтан шаргал өнгийг сонгож урласан.  Материалын хувьд идүү хэрэглэгдэхгүй үрчийдэггүй давуу хэрэглэсэн. Том хэмжээний энэ дээлийг байнга индүүдэж хадгалан гэдэг тийм амар биш. Тийм үүднээс үрчийдэггүй давуу, савхи ашигласан.

-Дээлэнд хэчнээн хэмжээний даавуу орсон бэ. Хэр хугацаанд оёж дуусгав?

-Нийт 500 гаруй метр даавуу, 200 гаруй метр савхи орсон. Дээлний эсгүүр эхлээд оёж дуусахад нийтдээ хагас  жил буюу зургаан сарын хугацаанд урлалаа.

-Оёдолчиддоо хэрхэн сонгож авсан вэ.  Орон нутгаас нэлээд олон мастер оёдолчин ирсэн гэж сонссон юм байна?

-Дээлийг 50 гаруй мастер оёдолчин оёсон. Эрдэнэт, Дархан, Дундговь аймаг, Хэнтий, Завхан, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл гэсэн долоон аймгийн мастер оёдолчид оёсон. Бүгд мастер оёдолчид. Дээлний ихэнх хэсгийг гараараа оёсон. Машинаар оёох шаардлагатай зүйлийг нь машинаар оёсон. Хаан хээний имжээрний гадна талын хүрээг олсоор шаглаж оёсон. Үүнийг машинаар оёох боломжгүй байх жишээтэй. Товч шилбэ нь 1 метр 57 см, жин нь 400 гаруй киллограмм хэмжээтэй.

-Хэдэн төгрөгийн үнэ, өртөгөөр бүтсэн вэ?

-Одоогоор үнэ өртөгийн тогтоогоогүй байна. Мэдээж маш олон хүний хүч хөдөлмөр, материал түүхий эд зэрэг олон зүйл орсон болохоор өртөг өндөртэй. Бидэнд гадна, дотны маш олон газар хамтарч ажиллая гэсэн санал ирүүлж байна. Хятад, Солонгос зэрэг улсаас одоогоор албан ёсоор санал ирээд байна.

-Сая дээлээ дэлгэж олон нийтэд танилцуулсан гэсэн албан ёсоор нээлт хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Бид ийм дээл оёсон гэдгээ энэ удаад зүгээр дэлгэж, олон нийтэд танилцуулсан. Албан ёсоор дээлээ босгож олон нийтэд харуулна. Зургаан давхар байшинтай дүйцэхүйц гэхээр босгож үзүүлбэл сүртэй харагдана даа. Албан ёсны нээлтийг энэ жилийн улс тунхагласны баярыг угтаж ирэх арваннэгдүгээр сарын 19-ний өдөр нээнэ гэж төлөвлөсөн.

Д.Нэргүй

-Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
sanal
Yaj hadgalah ni sonin baina. Tuuhiin muzein hanand ni delgeed uzmer bolgochuul
2016/10/31 76.205.166.119
зочин
Харахад гайгүй л хүн харагдах юм ямар тэнэг юм хийж цаг заваа үрнэв
2016/10/30 66.181.189.232
Hairan yum
Yooy yah ged bgan be iim baliar tsag zav, mungu ursen ajlaar. Delhiid ganzhan ch geh shig. Japanuud delhiid ganzhan geed tom kimono hiigeed bna uu? Mongolchuud uursduu daavuu hiideggui shuu
2016/10/30 103.57.93.193
Saak
Mundag yumaa tanid bolon ene bvteel hiihed oroltsson bvh hvmvvst sain saihniig hvsiye
2016/10/30 141.0.14.177
zochin
xeden jiliin daraa xog bolood l xend xereggui zuil bolno sh dee. tegsenees neg ger tsetserleg bosgoson bol chamd buyan bolox bsan baixaa
2016/10/30 103.26.194.1
zochin.
chi ooroo omsox gej bgaa yum uu, yax gej xiij bgaan, xairan material, xairan xumuusiin xodolmor. tegsenees xeden yaduu xumuust deel xiigeed ogson bol buyan boloxgui. odoo chi naadxaa xaana xadgalaxiin
2016/10/30 103.26.194.1
  • Recent
  • Most Read
  • Most Comment