8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай оронд ургадаг жимс, жимсгэнэ болон тэдгээрийн ач тус

2016-10-30 11:05:00

Манай оронд ургадаг жимс, жимсгэнийн төрөл, тархалт, ач холбогдлыг танилцуулж байна.

Аньс

 Анис нь С витамин ихтэй, буцалгаад халуунаар нь уухад ханиад, уушигны үрэвслийг анагаахад ихээхэн тустай ургамал юм.



Мойл

Мойл жимс нь чихэр аргаах бодис, нимбэгийн хүчил, С витамин ихтэй учир хүнснээс гадна эмчилгээний зориулалтаар ашиглагдана. Мойл жимсийг машиндан нунтаглаж цөцгийтэй хольж хутгаад хүнсэнд хэрэглэбэл илүү зохимжтой.
 


Хад

Хад жимс нь хүрэн улаан, хар, хар хүрэн өнгөтэй, хүйтэн, ганд тэсвэртэй. С. В, P. A витамин, чихэрлэг, органик хүчлүүдийг агуулдаг, чанамал, шүүс, ундаа, дарс хийхэд тохиромжтой.


Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнэ нь найрлагандаа С, В6 витамин, каротин, чихэрлэг зүйл, алим, нимбэг, хининий хүчил, пектин их хэмжээгээр агуулдаг чихэрлэг сайхан амттай. Түүгээр чанамал, чихэрлэг ундаа, зайрмаг хийхээс гадна гурилан бүтээгдэхүүн, сүүний өрөмний завсарт хавчуулж идэхэд маш тохиромжтой.


Үхрийн нүд

Үхрийн нүд нь гүйцэхдээ хүрэн, хар хүрэн өнгөтэй  А. В. С. Р витамин, чихэрлэг бодис, органик хүчил агуулна. Жимсийг гараар түүхэд хялбар, түүгээр чанамал шүүс, ундаа чихрийн чөмөг, дарс хийхэд тохиромжтой.


Улаалзгана

Улаалзгананы навч нь эфирийн тос, витамин арвинтай учир цай хэлбэрээр хэрэглэдэг. Жимсээр чанамал, амтат ундаа, шүүс, дарс хийхэд тохиромжтой.


 Чацаргана

Чацаргана 2-5 м өндөр, олон салаалж мөчирлөсөн, мөнгөлөг цайвар ногоон өнгийн урт урт навчтай мод хэлбэрийн бут. Тэрээр Увс, Завхан, Ховд, Булган, Сэлэнгийн нутагт томоохон голын хөвөө дагаж ургадаг. Манай орны чацарганын хамгийн их нөөцтэй нутаг Тэсийн голын хөндий. 4 дүгээр сарын сүүлч 5 дугаар сард цэцэглэж 8 дугаар сарын сүүлч 9 дүгээр сарын эхээр бүрэн боловсорч гүйцнэ. Боловсорч гүйцсэн хойноо жимс хэлбэр, дүрснээсээ хамаарч хурц улаан шар, цайвардуу шар өнгөтэй болно. Байгалийн чацарганын бут мөчиртөө урт өргөстэй, жимс нь нэг наст мөчрийг тойрон шавааралдаж ургасан байх тул түүхэд маш төвөгтэй, манай оронд болон чацаргана их хэмжээгээр ургадаг ОХУ-ын Сибирь, Алтайн хязгаар, Буриад, Тувад жимс хөлдсөний дараа бутны дор дэвсгэр дэвсээд, мөчрийг саваа модоор доргиулах замаар жимсийг нь хураан авч байна. Чацарганын жимс тос, каротин, А. В. С. Е витамин, идээлэгч ба будагч бодиc, чихэр нилээд хэмжээгээр агуулдаг хүнс тэжээлийн болон эмчилгээний үнэт түүхий эд юм.


 Долоогоно

Чихэрлэг ба идээлгийн бодис, каротин, С. В витамин, алим ба нимбэгийн хүчил агуулах бөгөөд жимсээр нь чанамал, ундаа хийхээс гадна түүж хатаагаад хэрэглэж болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл