8o
Улаанбаатар хот
mobile menu

2015 оны 11 сарын орон сууцны үнийн индексийг танилцуулж байна

2015-12-14 13:04:00

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 11-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ)судалгааг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар ОСҮИ 11-р сард 6.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.3хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -10.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.9 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 19.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.8хувиар өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр өнгөрсөн сараас өссөн ч оны эхэн үеэс -5.6 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -5.5 хувиар буурсан харагдаж байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үе буюу 2013 оны 1 сарын үзүүлэлтээс доошоо орж -0.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар, оны эхэн үеэс -14.2, өнгөрсөн оны мөн үеэс -14.9 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

6.7%

19.7%

-0.3%

Өмнөх сартай харьцуулахад

-0.3%

0.8%

-1.7%

Оны эхэнтэй харьцуулахад

-10.3%

-5.6%

-14.2%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-10.9%

-5.5%

-14.9%

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5073 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment