Энэ сарын 28-нд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо IJF-ийн ээлжит “Grand Slam” тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд 33 орны 184 /эрэгтэй 111, эмэгтэй 73/ тамирчин оролцож байгаагаас өчигдөр хөнгөн жингийн аваргууд тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “Рио 2016” олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг алтан медаль хүртсэн бол дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд манай улсаас М.Уранцэцэг ганцаараа оролцож байгаа юм. Абу Дабигийн "Их дуулга" маргааш өндөрлөнө.
Г.Отгонцэцэг алт, М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв
2016-10-29 13:00:00