8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүжгийн спортын олон улсын сургалт тун удахгүй эхэлнэ

2016-10-29 12:25:00

Монголын бүжгийн спортын холбоо, G-M бүжгийн спортын клубээс анх удаа Улаанбаатар хотод бүжгийн спортын олон улсын сургалтыг ирэх сарын 3-6-нд зохион байгуулах юм байна.  Сургалтыг Дэлхийн бүжгийн спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, шалгагч, "А" зэрэглэлийн шүүгч, Мэргэжлийн шүүгч хатагтай Елена Колобова, Дэлхийн бүжгийн спортын холбооны шалгагч Андрей Ермаков нар удирдан явуулах юм. Дэлхийн бүжгийн спортын холбооны "Бүжгийн спортын академи"-ийн удирдлага дор болох энэхүү сургалт дасгалжуулагч, дасгалжуулагчийн техникийн шалгалт, тамирчдын групп гэсэн хэсгээс бүрдэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл