Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн. Үүний дараахан Банкуудын холбооноос найман хувийн зээлийг зогсоож байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн арилжааны банкууд барьцаалан зээлдүүлэхтэй холбоотой бүхий л зээлээ зогсоожээ. Одоогийн байдлаар цалингийн зээл л өгч байгаа бөгөөд энэ долоо хоногт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг УИХ -аар хэлэлцэж энэ асуудал нэг тийш шийдэгдэх юм.
Банкууд цалингийн зээлээс бусад зээлийг зогсоогоод байна
2015-12-14 12:27:00