Өнөөдөр дэлхийн жүдогийн өдөр тохиож байна. Тодруулбал, Жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Олон улсын жүдо бөхийн холбооноос санаачлан энэ өдрийг Дэлхийн жүдогийн өдөр болгон тэмдэглэж байхаар болсон бөгөөд тасралтгүй 6 жил тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг тохиолдуулан дэлхий даяар жүдо бөхийг сурталчлах, улс орнуудын жүдо бөхийн холбоодоор дамжуулан жүдогийн боловсрол олгох олон арга хэмжээ зохион байгуулдаг юм.
Өнөөдөр дэлхийн жүдогийн өдөр тохиож байна
2016-10-28 11:58:33