
Монголын толгой баячуудын нэг “Макс” Ганбаатарын эхнэр Д.Уянгалянхуа саяхан Алдарт эхийн II одонгийнхоо найрыг хийсэн байна. Хурдан морь, мисс эхнэр хоёртоо мөнгө харамгүй зарцуулдаг “Макс”-ын Ганбаатарыг дэлхийд алдартай “Forbes сэтгүүл “Азийн баячууд буланд төрсөн ахынх нь хамт сурталчилж байсан цаг саяхан. Тэгвэл тэд одонгийн найраа даруухан хийж зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлжээ.





