8o
Улаанбаатар хот
mobile menu

6 секунд тутамд нэг хүн тархины харвалтад өртөж байна

2016-10-25 16:30:00

“Тархины харвалтын эсрэг дэлхийн өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэдэг.  Харвалт нь дэлхий дээрх нас баралтын хоёрдугаарт эрэмбэлэгддэг, аюултайд тооцогддог өвчний нэг аж.

“Тархины харвалтын дэлхийн өдөр”-ийг угтан энэ сарын 27-ны өдөр нэг болон гуравдугаар эмнэлэг нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах аж. Энэ хүрээнд иргэд олон нийтэд харвалтын эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлахаас гадна эмч, мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, үнэ төлбөргүй үзлэг хийх аж.

Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, нийслэлийн түргэн тусламжийн эмч нарыг сургагч багшийн сургалтанд хамруулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Дашрамд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд:

  • Иргэд шинж тэмдгийг эрт тани, түргэн тусламж дуудах
  • Анхны арга хэмжээг зөв авах
  • Харвалтын төвд 3 цагийн дотор яаралтай хандах ёстой гэж зөвлөж байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MSJ zochin
Enhsaihan emchee ta harvaltaas yaj sergiileh nen turuund yu hergeleh talaar zuvulguu uguh uu?
2016/10/26 202.179.27.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment