"Рио 2016" паралимпийн наадамд өрсөлдсөн Пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ хүрэл медаль хүртэж монголын ард түмнийг баярлуулсан. "Рио 2016" наадамд оролцож медаль хүртсэн тамирчидын амжилтыг үнэлж мөнгөн шагнал, байр орон сууцаар шагнасан билээ. Пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ тэр дундаас ганцаараа байргүй үлдсэн талаар хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Үүний дараа “Рио-2016” паралимпийн хүрэл медальт Э.Содномпилжээд байр авч өгөх “Ард түмний бэлэг” аян өчигдөр эхэлсэн билээ. Уг аяныг эхлүүлсэн Г.Дамбадаржаа тэргүүтэй залуус Э.Содномпилжээгийн нэр нээр данс нээж, боломжоороо мөнгө шилжүүлэхийг уриалсан юм.
Уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад “Энсада холдинг” компаниас Э.Содномпилжээд хоёр өрөө байр бэлэглэхээр болсон байна. Мөн үүнээс гадна Орхон аймгийн удирдлагууд Э.Содномпилжээг өчигдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, Эрдэнэт хотын хүндэт иргэн болгож, нэг өрөө байр, нэг сая төгрөгөөр шагнахаар болсноо уламжилсан байна. Э.Содномпилжээ 1985 онд онд Эрдэнэт хотод төржээ. Ийнхүү ард түмнээ баярлуулж чадсан Э.Содномпилжээ хоёр байртай боллоо.
Э.Содномпилжээд “Энсада холдинг” компани хоёр өрөө, Орхон аймаг нэг өрөө байр бэлэглэлээ
2016-10-25 10:57:00