Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 93 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, тус Элчин сайдын яамны олон нийтэд нээлттэй дипломат ажиллагааг дэмжих зорилгоор Туркийн кино найруулагч Зүлфү Ливанелигийн 2010 оны бүтээл "Салах ёс" уран сайхны киног энэ сарын 25, 29-ний өдрүүдэд 19.30 цагаас "Тэнгис" кино театрт үнэ төлбөргүй үзүүлэх аж.
Ард, иргэд олноор хамрагдах боломжтой.