“Чикаго Буллз”-ийн гол од болон гялалзаж, улирлын тоглолтын шилдгээр нэрлэгдэж явсан Деррик Роуз сүүлийн үед элдэв гэмтлээс шалтгаалан "төгс" тоглолт гаргахаа больсон. Тиймээс Деррик Роуз бууриа сэлгэн “Нью-Йорк-ийн Никс” багт хүчин зүтгэхээр болсон. Тэрээр шинэ багтаа хуучин "лай ланчигаа" чирэн шинэ багт орсон нь Деррик Роузын амжилтаас хойш татжээ. Учир нь Деррик хоёр найзын хамтаар 2013 онд хэсэг охидтой хамт зугаацаж, цагийг зугаатай өнгөрүүлсэн байна. Гэвч охидын нэг нь "Деррикийг хүчиндэх гэж оролдсон" хэмээн хэрэгт буруутгажээ. Тэгвэл саяхан шүүх хуралдаанаар гэмт хэргийн шинж агуулаагүй хэмээн Деррик болон найз нарыг нь цагаатгажээ. Гомдол гаргасан эмэгтэй Роузаас 21,5 сая ам доллар нэхэмжилж байжээ.
Деррик Роузыг цагаатгалаа
2016-10-21 17:15:00