Монголын спорт холбоодууд “РИО-2016” олимпийн наадмаас хойш өнгөрсөн 90 хоногт багтаж, дөрвөн жилийн тайлангаа хэлэлцэн, дараагийн олимпийн наадамд бэлтгэх үндсэн зорилгоо тодорхойлох хурлаа зохион байгуулдаг уламжлалтай. Олон улсын спортын холбоод ч энэ жишгийг барьж ажилладаг.
Монголын спортын холбоодоос “Рио-2016” олимпийн наадмын дараа одоогоорЖүдо бөхийн холбоо есдүгээр сарын 14-нд Их хурлаа хийж, холбооны удирдлагуудаа сонгож, дотоод асуудлаа ярилцаад байгаа. Харин өнгөрсөн дөрвөн жил үл ойлголцож, холбоо дотроо маргаан дагуулж ирсэнМонголын чөлөөт бөхийн холбоо арваннэгдүгээр сарын 19-нд хурлаа хийхээр товлоод байгаа аж. МЧБХ- ны Их хурлаар холбооны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явуулж, ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржид итгэл хүлээлгэх эсэхээ шийдэх юм.