8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрчүүдийн дургүйцлийг төрүүлдэг 10 хувцас хэрэглэл

2016-10-21 10:42:00

Гудамжаар сайхан хувцас, төгс нүүр будалттай алхахад өөртөө итгэл төгс сайхан биз дээ Гэтэл заримдаа эмэгтэйчүүд өөрсдийн хувцасыг буруу сонгож, зохимжгүй байдал үүсгэдэг. Тэгвэл мэдрэмжтэй эрүүд бидний хувцаслалтыг хэрхэн шүүмжилдэг вэ. Энэ талаар сонирхуулъя. 

Этгээд шийдэл бүхий өргөн, нарийн өмд 

Энэ төрлийн өмд эмэгтэй хүний галбирыг тодотгож өгдөггүй. Харин ч бүдүүн гуя, өгзөгтэй харагдуулдаг аж. Тиймээс ийм тахь шиг алаг өмд сонгож, хувцасны шүүгээгээ дүүргэхгүй байхыг зөвлөж байна.

Урт, спортын хувцастай ижил төрлийн загвартай цамц

Ихэнхи эрчүүд "энэ төрлийн хувцасыг даашинз эсвэл цамц уу гэдэгт эргэлздэг. Хэрэв цамц бол доогуураа яагаад өмд өмсөж болохгүй гэж" хэмээн дүгнэсэн байна. Ер нь ийм төрлийн цамц бүгдэд биш цөөн хэдэн хүнд л зохидог.  

Шорт болон малгайн зохимжгүй хоршил

Хүн төрөлхтөний хэзээ ч ойлгохгүй асуултын нэг өбол энэ зураг. Халуун зунаар хэт өндөр суудалтай шортыг эв хавгүй малгайтай зохицуулах нь утгагүй хэрэг юм. 

Барби ягаан өнгө

Барби ягаан өнгө нь бүх эмэгтэйчүүдэд зохимжгүй. Тиймээс энгийн өөрт тохирсон олон төрлийн ягаан өнгөнөөс сонголт хийххийг зөвлөж байна. 

Гялтганасан хувцас

Ер нь орчиноо мэдрээгүй хувцаслалт гэж хэлж болно. Утгагүй их гялтганасан хувцас яг шинэ жилийн өдрүүдийг өдөр тутамд санагдуулах болно. Тои болоорой охин минь хараахан шинэ жил болоогүй байна. 

Дэрвэгэр, цацаг хэрэггүй

Цацаг, дэрвэгэр хормой, бантик зүүж, хэрэглэх дуртай юу?  Магадгүй анхны болзоон дээрээ гэнэн хонгор танхил, хүүхдэрхүү харагдахыг хүссэн байх гэвч том эхнэр хайж яваа эр хүүхдэд дурлахгүй л болов уу.

Тасархай, урагдсан жийнс

Найз залуу, нөхрийнхөө загварын мэдрэмжийг хэрэггүй зүйлд бүү зарцуул. Уранхай, тасархай жийнс бүдүүлэг харагдуулах болно.

Богино банзал

Богино банзал сайхан хөлтэй эмэгтэй танд зохидог ч эрчүүдийн нүдэнд "бэлэн бялзуухай" хэмээн харагдуулдаг гэнэ шүү. Энэ нь таны биеийн нандин хэсгийг нуугаагүй гэдгийг эрчүүд онцолж байна.

Бойтог 

"UGG" эрчүүдийн хамгийн дургүй гутал. Тэд таныг хэт сони харагдуулах болно. Шинэ дээрээ хааяа нэг өмсөхөд гоё ч байнгын хэрэглээнд тохиромжгүй. 

Өндөр өсгийтэй, индүүн ултай гутал

Эрчүүдийн хувьд хамгийн хамгийн муухай гутал. Энэ нь эмэгтэй таныг зөөлөн, уян биш, аймшигтай дарангуйлагч мэт харагдуулах болно. 

Эрчүүдийн сонирхолыг юу татдаг вэ?

 

Энгийн хэрнээ чамин эдлэл хэрэглэл нь таныг илүү сайхан харагдуулж, хүн бүрт зохих болно. Цэнхэр жийнс, бариун даашинз, бошинзыг зөв хослуулан өмсвөл илүү зохимжтой. 

chuhal.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл