Багаасаа урлагт хөл тавьж эдүгээ өөрийн гэсэн дуулал, өнгө төрхийг бий болгож чадсан залуу уран бүтээлчдийн нэг бол дуучин Т.Амина юм. Тэрбээр Улсын филармонийн гоцлол дуучин хэмээх алдраар овоглон багагүй хугацаанд уран бүтээлээ туурвиж ирсэн юм. Түүний хувьд шинэ уран бүтээл хийх болгондоо өөрийн дүрх төрх, шинэ стиль имиж бүрдүүлдэг онцлогтой. Энэ удаад дуучин бүсгүй "Асан дурлая" дууныхаа климпний зураг авалтад оржээ.