8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Анугийн даашинз “Топ-10”-т шалгарлаа

2015-12-12 14:42:00

“Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Хятадын Саньяа хотод болж байгаа билээ. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй мисс Н.Ану амжилттай оролцсоор байна. Хамгийн сүүлд түүний гоёлын даашинз 130 орны үзэсгэлэнт бүсгүйчүүдийн даашинзаас шилдэг 10-т шалгарчээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Бурхан минь, ямар их баярлаж байна вэ. Энэ олон жил моделиор ажиллаж туршлага хуримтлуулсны хэрэг гарч байна. Мөн энэ гайхалтай даашинзыг урласан авьяаслаг, эрч хүчтэй хамт олон болон дизайнер нартаа талархаад баршгүй нь. Та бүхний гайхалтай ур ухаан, зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан бүтээл дэлхийн 130 орны бүсгүйчүүдийн дааншинзаас тодрон ТОП-10-ын "Шилдэг дизайн"-аар шалгарч чадлаа. Монгол дизайнаруудын ур ухаан дэлхийн тавцанд гайхагдаж байна. Намайг дэмжиж байгаа бүх хүмүүст баярлалаа. Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгах миний мөрөөдөл биеллээ олж байна" хэмээн бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Unshigch
Yamar hun, dizaineriinhaa neriig heldeggui yum uu. Heleh hereitei sh dee
2016/03/10 103.17.108.42
Unshigch
Yamar hun, dizaineriinhaa neriig heldeggui yum uu. Heleh hereitei sh dee
2016/03/10 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment