8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвлөгөө:Ардын эмчилгээгээр биеэ анагаахуй

2016-10-16 10:47:00

Монголчууд эртнээс эмийн ургамлаар биеэ эмчилж ирсэн түүхтэй. Chuhal.mn ямар ч хор харшилгүйгээр өвчнөө анагаах эртний аргуудаас хүргэж байна.
1. Ходоод гэдэсний шарх эмчлэхэд лошгоны шүүс тусладаг. Лошгоны иш үндэс навчсыг махны машинаар маш сайн жижиглэж шүүсийг нь шахаж авна. Үүн дээрээ спирт буюу элсэн чихэр, эсвэл зөгийн бал 1:1-ийн хэмжээтэй хийгээд хоол идэхээсээ өмнө 15-20 минутын өмнө амны халбагаар нэг удаа ууна.
 
2. Нэг аяга тарган дээр 15 грамм наранцэцэгийн тос хийж өдөр бүр уувал өтгөн хатахгүй. 
 
 3. Тээрэмдсэн будаатай аяга байхуу цай уугаад байхад таны шүд хэзээ ч хорхойтохгүй. 
 
4.Шөний цагаар шүдээ хавирах нь тайван биш, биед ямар нэгэн зовиур байгаагийн шинж. Хүний гэдсэнд шимэгчлэн амьдардаг хорхойнууд нь нойрон дунд идэвхиждэг. Түүнээс болоод хүүхэд шөнө унтаж чадахгүй шүдээ хавирах үзэгдэл цөөнгүй. Шүд хавирах өөр нэг шалтгаан нь өдрийн стресс, цочирдлоос болдог. Үүнийг эмчлэхэд сармисны арван хумсыг буцалсан сүүтэй өг. Сармисыг өглөөгүүр дангаар нь идэж болно. Хоолны хоёр халбага хулууны үрийг өглөө өлөн элгэн дээрээ идэх хэрэгтэй. Дараа нь туулгах эм уулгаарай. Ингэснээр цагаан хорхой бүгдээрээ гарна. Май загастай сармис хольж өглөө өлөн элгэн дээр нь идүүл. 
 
 5.Умайн хүзүүний хоргүй хавдрыг эмчлэхийн тулд нэг аяга хушын самрын яс хальсыг нь цэвэрлээд нэг лонх архи хийгээд хэсэг байлгаж ханд болгоно. Өдөрт гурван удаа хоолны өмнө амны халбагаар ууна. Нэг курс эмчилгээнд гурваас зургаан лонх архи шаардлагатай. Үүнийг уухад хоргүй хавдар байхгүй болж хөхний хатуурал арилсан байна. 
 
6.Бэлгийн сулралаас хамгаалахын тулд 200 гр сайн чанарын дарсан дээр сармисны нэг ширхэг хумс хийгээд зөөлөн гал дээр халаана. 30 сек буцалгана. Дараа нь хөргөөд сармисны хамт шилэн лонхонд хийнэ. Нэг хонуулаад хоол идэхээсээ өмнө 20 минутын өмнө нэг халбагаар өдөрт гурван удаа ууна. Гурван хоног уугаад нэг удаа завсарлана. Энэ эмчилгээг заавал тэргэл саран мандах өдрөөс эхлэх ёстой. 
 
7. Шөрмөс татах нь кальци дутагдсантай холбоотой. Цус бүлэгнэхэд кальци чухал үүрэгтэй. Хэрэв цусанд кальци үгүй бол хуруугаа зүүгээр хатгахад цус алдах үхэх аюултай. Сүүнээс өөр кальцийн хэд хэдэн сайн эх үүсвэр байдаг байна. Үүнд боловсруулаагүй ясны гурил, өндөгний хальс, хясааны дун чөмөгний кальци, эрдэнэ шиш, улаан зэрэг орно. Мөн давс кальци алдагдахад хүргэдэг байна.
 
8. Цагаан ингэний сүүг мөнгөн аяганд удаан хугацаагаар тогтмол гам хийж уух нь бэтэг өвчинг анагаана. Мөн хар үхрийн дөрвөн мөрийн шороог усанд буцалган уувал сайн. 
 
9. Элэгний аливаа өвчинд хонины сүүний ээзгий идэх, хонины ээзгийний ханд идэх, ээзгийн буцалгаж шар сүүг өтгөнөөр нь байнга уухад маш сайн бөгөөд эмийн дээд болно. Элэгний усан хаванд нохойн халуун цус уухад шээс болон туугдан гарна. Туугдан гарсан шээсийг дахин уухад маш сайн. Мөн ямааны сэвсээр хөхүүлэх хэрэгтэй юм. 
 
10. Нойр муудвал хонины шөлөнд нохойн хошуу хийж чанаж уух хэрэгтэй. 
 
11.   Хөл нь зүрхний нэг адил асар их ачаалал үүрдэг ба хоёрдахь зүрх юм. Өдрийн турш хөлөнд хуримтлагдсан бохирыг орой бүр цэвэрлэж ариутгах нь зүрх, тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Ургамлын хандтай бүлээн усанд хөлөө дүрэх нь өдрийн алжаалыг тайлж, цусны эргэлтийг сайжруулдаг. 
 
 12. Жамц давстай буцалсан ус өглөө бүр нэг аягыг уувал ходоод гэдэсний хямралаас төдийгүй шархлаа өвчнөөс ч сэргийлж чадна. 
 
 13. Эмэгтэй хүний савны амсар шархлаатай болбол хулууны тэхий дундаас авсан үсэрхэг зөөлөн эдийг самбайнд боогоод үтрээндээ шургуулж гурван шөнийг өнгөрөөвөл нэн тустай. 

   14.  Үргүйдлийг эмчлэхийн тулд сарьсан багваахайн махыг идвэл үртэй болох, эгэл хүн идвэл урт насална. Арван нэгэн  сард олж хадгалбал үлэмж сайн. Эхийн доторхи үр үхээд зовбол баасыг нь архитай зуурч уулгавал цөм гарч амаржина. 
 
 
15. Даралт ихэсвэл нимбэгний шүүс уу. Кали боло кальцийг хоол тэжээлдээ илүү их хэрэглэвэл таны цусны даралтыг тодорхой хэмжээгээр бууруулдаг. 
 
16. Хэрвээ та унтаж байхдаа хурхирдаг бол бөөрөнхий байцааны бүтэн навч сонгон аваад нэг хоолны халбага зөгийн балтай хамт нухаж жижиглэнэ. Түүнийгээ нэг аяга буцалсан усанд хийгээд 15 минут байлгаад унтахын өмнө уу. Мөн байцааны нэг аяга шүүсийг цайны нэг аяга зөгийн балтай холиод хагас аягыг унтахынхаа өмнө уугаарай. Эдгээр аргаар эмчилгээг нэг сар хийнэ. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment