Чанар чансаа, нэр хүндээрээ дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг миссийн “Face of beauty international” олон улсын тэмцээнийг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээний шүүгчээр “Амьд барби” хэмээн олонд танигдсан Украины дуурийн дуучин, загвар өмсөгч Валерия Лукьянова ажилласан юм. "Амьд барби" монголчууд төдийгүй дэлхий нийтийн анхаархлыг татаж чадсан нэгэн. Бүсгүйчүүдийн анхаарлын төвд байгаа “Амьд барби” Валерия Лукьяновагийн сонирхолтой нүүр будалтуудын талаар мэдээлэл хүргэж байна.