Украйны дуучин, жүжигчин, загвар өмсөгч Валерия Лукьянова Улаанбаатар хотноо ирээд байгаа билээ. Тэрбээр Дэлхий дахинаа “АМЬД БАРБИ” нэрээрээ алдаршсан нэгэн. Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Face of Beauty International 2016” тэмцээний шүүгчээр уригдсан тэрээр титэм гардуулах ёслолын ажиллагааны үеэр гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ. Тэрбээр энэ үдэш өөрийн уран бүтээлээсээ толилуулж бэлэг барих юм байна.
“Aмьд Барби” Монголчуудад бэлэг барина
2016-10-08 12:00:00