8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголчуудын амьдрал ахуйг харуулсан кино ОУ наадмаас шагнал хүртжээ

2016-10-07 12:59:29

“Cinelou Films”-ын бүтээл “Burn Your Maps” уран сайхны кино өнгөрсөн есдүгээр сарын 23-ны өдөр Калгаригийн олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийжээ. Уг кино нь Монголчуудын амьдрал ахуйг харуулсан аж. Киноны нээлтэд Канад Улсын Калгари хотод суугаа Монгол Улсын өргөмжит консул П.Валлис болон кино зурганд оролцсон Алберта мужид амьдарч буй монголчууд оролцсон байна. Тэд ирсэн үзэгчдэд зориулж, урлагийн тоглолт хийж, үндэсний дуу, хөгжмөө сурталчилжээ. Кинонд нэгэн америк гэр бүлийн тухай өгүүлэх бөгөөд тус гэр бүл зургаан сартай охиноо алдаж, улмаар харилцаа нь хөндийрч байгааг харуулдаг. Харин энэхүү гэр бүлийн найман настай хүү Вэс /жүжигчин Жэйкоб Трэмблэй/ өөрийгөө харийн газар төрж төрсөн Ганзориг хэмээх Монгол малчин гэж боддог. Үүнийгээ эцэг эхдээ хэлж, гэр бүлийнхний хамтаар Монголын уудам тал нутгаар мартахын аргагүй аялал хийсэн тухай тус кинонд өгүүлжээ. Киноны зураг авалтыг Канадын Альберта мужийн хамгийн том хот болох Калгари хот болон Монгол Улсад хослуулан хийжээ. Учир нь киноны гол үйл явдал хүүгийн төрсөн нутаг гэх Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ойролцоо өрнөдөг аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл