8o
Улаанбаатар хот
mobile menu

Залуусын хувцасны шүүгээнд заавал байх ёстой 9 хувцас

2016-10-07 12:01:05

Өнөөдрийн chuhal.mn сайтын зөвлөгөө буландаа эрэгтэй хүний хувцаслалтанд орхигдуулж болохгүй гоёл чимэглэл, нэмэлт деталуудыг сонирхуулж байна. Сайхан хувцас, эзнээ тодорхойлж, өмнөөс нь ярих болно. 

Гутал
Эрэгтэй хүний хамгийн том гоёл бол гутал. Гутал нь дотуур хувцасны өнгөнөөс 2 тон бараан байхаар сонгож авдаг тул эмэгтэйчүүд ч үүнийг овжин ашиглаж, танд юу таалагддаг гэдгийг амархан мэддэг юм. 


Биеэ барисан, задгай энгэртэй цамц эсвэл подволк
Залуу та булчинлаг, өндөр биетэй бол ийм төрлийн хувцас өмсөхөөсөө бүү айгаарай. Таныг бүр төгс харагдуулах болно. Энгэрийн нэг товч сул байх тусмаа охидыг өөртөө соронз мэт дурлуулна. 

Цагаан подвалк, цамц + Жийнс= ТӨГС ХОСЛОЛ
Жийнс, цагаан өнгийн хослол  хэзээ ч моданаас гарахгүй. Аль ч улиралд тохирууулан өмсөх боломжтой. 

V хэлбэртэй бариун цамц 
Ийм хэлбэрийн цамц нь залуусын биеийг өв тэгш харагдуулахаас гадна биеэ даасан, чөлөөт сэтгэлгээтэй харагдуулдаг.

 Нарийн зангиа
Нарийн зангиа нь 100 хувь албан хувцаслалтаас илүү хагас албан хувцаслалтанд тохирно. Тиймээс хагас чөлөөт хувцаслалтанд зангиа оруулж, өмсөхөө мартаж болохгүй. 


Хослол 
Мэдээж бүхий л зуунд эрэгтэйчүүдийн эрхэмсэг, тансаг байдлыг илтгэсэн хар хослолоо мартаагүй биз. Түүнийг ажил хэргийн болон болзоондоо өмсөхөд тун тохиромжтой. 

Гоёл чимэглэл
Бугуйвч, цагаа зүүгээд гараарай. Таныг хээнцэр хэрнээ этгээд бусдаас өөр харагдуулах болно. 

Малгай
Малгай сонгохдоо өөрийн амьдралын хэв маяг хувцастайгаа хоршуулан сонгоорой. 
Цэвэрхэн арьс, нүдэнд дулаахан төрх
Мэдээж, хувцаснаас гадна өөрийн хоол хүнс, гадаад төрхөндөө анхаарал хандуулаарай. Эр хүн сармагчингаас арай дээр царайлаг байхад хангалттай биш шүү. Өөрийгөө эрхлүүл. 

Эх сурвалж:Bright Side
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл