8o
Улаанбаатар хот
mobile menu

Жинлүүр: Тэвчээргүй зангаасаа болж алдаа гаргаж болзошгүй

2016-10-07 09:55:49
ХОНЬ - (3/21-4/19)
Амаар бус ажлаар дүгнэ. Хайртай хүмүүс болон дотны найзуудтайгаа харьцдаг байдлаа анхаарах хэрэгтэй. Шинэ ажил эхлэх шалтгаанаа бусдаас нууцлах нь тэднийг үл тоож байна гэсэн үг. Нийгмийн амьдралаа хойш тавих нь буруу. Хэрвээ тэдэнд тусламж дэмжлэг хэрэгтэй бол та итгэлийг нь бүү хөсөрдүүл. Төрөх, нас барах, хурим хийх энэ бүхэн амьдрал бөгөөд гэр булийн бат бөх байдлыг бүтээдэг гэдгийг бүү март.
 
ҮХЭР - (4/20-5/20)
Нөөц баялаг тань бусдын эрхшээлд байсан бололтой. Ойр дотны хамтрагчтайгаа санхүүгээ бүтээх нь дарамттай санагдана Мөн энэ цагт илүү сүртэй төлөвлөгөөнүүд зохиох эсвэл боломжтой зүйл амлах хэрэгтэй. Тэсвэртэй, хүлээцтэй байхыг хичээ. Хэтрүүлгээс зайлсхий.
 
ИХЭР - (5/21-6/21)
Ажил дээрээ санаа зовоосон асуудал гарч танд дарамттай санагдаж эхэлбэл гайхах зүйлгүй. Гэхдээ өөдрөг байж чадвал амьдрал тийм ч хүнд санагдахгүй. Энэ үе бол хоол ундны дэглэм барьж эхлэхэд таатай үе бөгөөд та цагаа маш сайн төлөвлөж, үр дүнтэй өнгөрөөж сурах хэрэгтэй. Өмнө нь цагаа хий дэмий зүйлд зарцуулдаг байсан бол одоо энэ бүхнийг бүтээлч байдлаар солих цаг болсон .
 
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Ирж буй хэдэн өдрийн турш cap таны өөрийн тэмдэг мэлхийн ордод байрлаж танд байгаа хамгийн сайн сайхан бүхнийг илрүүлэх болно. Дасгал сургууль хийж, галбиржих сайхан үе таны өмнө байна. Жингээ хасаж эрүүл мэндээ сайжруулах шаардлагатай хүмүүсийн хувьд фитнесс төв, усан сан эсвэл одон бөмбөгийн талбай руу явах илүү урам зориг байна.
 
АРСЛАН - (7/23-8/22)
Таныг өөрийгөө илэрхийлэхдээ түргэн зангаа хянаж байхыг сануулж байна. Тэвчихийн аргагүй нөхцөл байдалд орсон бол харамсаж суухын оронд салхинд гарч бүтэн амьсгаа аваарай. Гэр ахуйн тааламжгүй нөхцлөөс зайлсхийж байгаа бол олон нийтийн дунд орж өөртөө цаг гарга. Эрүүл мэндийнхээ төлөө амьдралын хэв маягаа өөрчил. Чин сэтгэлээсээ хүсч байгаа бол одооноос эхэлж дэглэм барь.
 
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр гэр орондоо засвар хийхэд маш таатай өдөр. Хэрвээ та аль хэдийн гэрээ тохижуулаад эхэлсэн бол таны ажил ахицтай үргэлжлэх болно. Та гэртээ өөрийн гараар засвар хийх гэж байгаа бол гэр бүлийнхнийхээ тусламжийг ав. Ингэснээр та үнэтэй ажилчид хөлсөлж авалгүйгээр гэрээ хямд төсөр үнээр засварлаж, үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ та ямар нэг зүйлд бүрэн төвлөрч чадахгүй байгаа бол энэ талаар бодох хангалттай цаг өөртөө гарга.
 
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Сонирхолтой, хөгжилтэй, нийгмийн гээд олон төрлийн үйл ажиллагааны урилга хүлээж авна. Эрч хүч, адал явдлаар дүүрэн байх ба аялал зугаалганд идэвхтэй байна. Сурагч жинлүүрийнхэн ихэнх цагаа хичээллэж өнгөрүүлсэнээр чадвар улам сайжирна. Хямдарсан бараа эргүүлж, янз бүрийн юм худалдаж авах нь цагаа зөв өнгөрүүлэх алхам биш. Жолооны шалгалт өгөх гэж байгаа бол үргэлж анхааралтай бай. Тэвчээргүй зангаасаа болж алдаа гаргаж болзошгүй.
 
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Cap таны Мэлхийн орд болох аялал, боловсролыг илтгэдэг 9-р гэр рүү хөдөлснөөр бүх зүйл бүтэмжтэй. Гүн ухаан сонирхогчдын уулзалт сайхан өрнөнө. Зарим Хилэнц өөрийн юу хийснээ мөн юу хийх ёстойгоо гайхан эн тэрүүгээр алхах болно. Хэрэгтэй мэдээлэл, чухал мэдэгдлийн он cap өдрийг бичих нь их зөв алхам.
 
НУМ - (11/22-12/21)
Өөрийн алдааг бусдын нуруунд үүрүүлэх гэсэн оролдлого танд ажилдаа ахиц гаргахад саад болох болно. Сансар огторгуйн муу нөлөөнд байх тул хайр сэтгэлийн асуудалд ч маш хүнд өдөр байх болно. Од эрхэс таныг элдэв зүйлд хошуугаа дүрэхгүй байхыг анхааруулж байна. Таагүй явдлын ихэнх хэсэг нь аяндаа алга болох болно.
 
МАТАР - (12/22-1/19)
Матрынхан сүүлийн хоёр жил хагаст та албан тушаал, ажил мэргэжил, олон нийтэд үйлчлэхэд маш их цаг зав, анхаарлаа зарцуулсан нь дэвшил юм. Та ажлаа өөрчлөн, бизнесээ хөгжүүлж, мэргэжлээрээ сайн сайхан амьдарна. Таны хүсэл эрмэлзэл, таны найз нөхөд, нийгэмлэг холбоо, таны ирээдүйн хүсэл сонирхол итгэл найдварыг онцлож байна. Хүсэл мөрөөдөл болон хувийн зорилтууд чинь ойрмогхон биелэх болно. Хүмүүсээс холдох, хаалгаа хаах нь таны хувьд ямар ч ашиггүй.  
 
БУМБА - (1/20-2/18)
Цагийг хөгжилтэй өнгөрөөх таны саналыг зарим нь хүлээж авахгүй байж магадгүй. Тэдэнтэй маргалдахын оронд өөрийн зөв гэж бодсон замаар явбал аз жаргалтай байна. Ашиг орлогыг нэмэгдүүлэх санаагаа чөлөөтэйгөөр хэрэгжүүлж эхэл. Үдэш хайртай хүнтэйгээ зөрчилдөж болзошгүй. Сэтгэл хөдпөлөө дар, тайван байж шалтгааныг ол. Жингээ хасах дасгал хөдөлгөөн хийж эхэл.
 
ЗАГАС - (2/19-3/20)
Өнгөрсөн шөнө эрч хүчтэй Ангараг гараг таны ажил хэрэг, бизнес, хувь заяаг тань илтгэдэг Нумын орд руу орсон. Ихэнхи Загаснууд ямар нэгэн хүндрэлгүйгээр амьдралдаа чухал өөрчлөлт хийх болно. Одоо танд өөрийгөө хөгжүүлэх цаг ирлээ. Бүтэн болон хагас өдрөөр суралцах нь та нарын ихэнхийн явах ёстой зам. Мөн энэ долоо хоногт гэртээ өөрчлөлт, шинэчлэлт хийхэд яг тохирсон өдөр. Эхнээсээ хайртай хүнээ эсвэл хүүхдүүдээ өөртөө туслана гэж найдсаны хэрэггүй.  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment