Монголд зохион байгуулагдаж буй "Face of beauty international 2016" тэмцээний шүүгчээр уригдан ирсэн "Амьд Барби" буюу Валерия Лукьянова гэх укриан бүсгүй өчигдөр ирсэн билээ. "Амьд Барби" онлайн ертөнцөд олон мянган шүтэн бишрэгчтэй болсон нэгэн. Мэс засалд ороогүй мөртлөө яг л барби хүүхэлдэй шиг төрхтэй Валерия Лукьяноваг сонирхох монголчууд маш олон байгаа. Валерия Лукьянова 1985 оны наймдугаар сарын 23-нд төрсөн. 31 настай. 2007 онд Украины миссээр тодорсон ажээ.
Тэгвэл энэ амьд Барби гэх бүсгүйтэй хамт жүжигчин А.Туяа, Анужин нар зургаа авахуулан өөрийн фэйсбуук хуудаснаа нийтэлжээ. Үүнийг харсан монголчууд өөрийн орны бүсгүйгээ магтаж, яг аль л амьд Барби вэ гэх мэтээр бичиж байна.