Монголын ард түмэний хайрлаж, хүндэлж явдаг дуучдын нэг Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ автын осолд ороод хэвтэрт 5 сар болжээ. Өөрөө автын осолд орсон энэ хүнд үед ганц хүүгийнх эхнэр хүнд өвчин тусаж, Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа аж. Саяхан буюу 10 дугаар сарын 01-нд Ардын жүжигчин А.Долгор Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэд сэтгэлийн хандив өргөхийг уриалж, Монгол бөхийн өргөөнд тоглолт хийсэн билээ. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ ганц хүүтэй. Энэ талаар тэбрээр хэлэхдээ "Газар дээр ганцхан үртэй байх хэцүү. Та нар минь гэр бүлүүд минь 3-аас дээш хүүхэдтэй бай. Зовох цагт олуулаа байх шиг сайн зүйл үгүй гэж уриалжээ". Та минь ээ, дэмжээрэй. Хандив, тус болоорой. Бүлтийтэл харж суугаа хүний үрсийг, бүүвэй аялсан эхийн сэтгэлийг, бүтэн дэлхийн төлөө залбирдаг ижий сэтгэлийг бодож, туслаарай. Халуун сэтгэлт монголчууд аа,
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ автын осолд ороод хэвтэрт байна
2016-10-06 10:39:00