8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Алтанчулуун: Тайван байгаарай гэж сэтгэл заслын зөвлөгөө өгсөнөөс чимхээгүй

2016-10-03 13:10:00

Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн эмч төрөх гэж буй эмэгтэйг чимхсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт нэлээд шуугиан тарьсан. Тодруулбал, Яаралтай тусламжийн 103 төвийн эмч төрөх дөхсөн эмэгтэйг дуудлагаар авч явахдаа "төрж болохгүй шүү" хэмээн чимхэж тамласан гэсэн мэдээлэл гарч байгаа. Өнгөрсөн сарын 27-ны өдөр нэгэн эмэгтэй дуудлага өгсөн бөгөөд түргэнээр авч явсан эмч машин дотор төрүүлэхгүй хэмээн ийм үйлдэл гаргасан тухай нэлээд мэдээлэл гарсан. Бид энэ талаар тухайн үед иргэн М-ийн дуудлагад очсон Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Г.Алтанчулуунаас юу болсон талаар тодруулахад Тэрбээр “Дуудлагын дагуу очиход үйлчлүүлэгч шалан дээр өвдөглөж суугаад хоёр хөлөн дээрээ гараа тавьсан байсан. Би үзлэг хийгээд эмнэлэгт хүрч амжих юм байна гэдэг дүгнэлт хийсэн. Ингээд эмнэлэг рүү авч явсан. Энэ хугацаанд 4-5 удаа өвдөлт өгсөн. Үйлчлүүлэгч өөрөө насилк дээр сууж явахыг хүссэн. Би өөрөө үйлчлүүлэгчийнхээ өөдөөс нь харж суугаад зүүн талаас нь түшиж явсан. Охин нь баруун талаас нь түшиж явсан. Энэ хугацаанд 4-5 удаа өвдөлт өгсөн. Би энэ үед “Гүнзгий амьсгаа аваарай, тайван байгаарай гэж сэтгэл заслын зөвлөгөө өгсөн, чимхээгүй" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
одонт ээж
нөхөр нь л чимхээ биздээ монголын эмэгтэйчүүд өрөвдмөөр шүү, харваас олон хоногийн өмнөх хөхрөлт байна даа
2016/10/03 122.201.31.13
зочин
Эмч нараа хайрлаач ээ Арай ч хүнийг чимхээд яваад байхгүй байлгүй Нөгөө өвчтөн мөн чимхүүлээд яваад байх уу Төрсөн эмэгтэй арай л үнэмшилтэй юм ярь юмаа Эмч гэхээрээ муу хүмүүс байдаггүй шүү дээ
2016/10/03 202.131.233.10
Таня
Хөөрхий бас нэг ядарсан эмч бна. Эмчийг дээрэлх хүн их байхын маа. Өвдөх болохоро эмч эмчээ гэдэг байж
2016/10/03 103.229.121.33
zochin
harah tsaraini iim avir gargah hyn bish baina bdoltoihon burj baimaar yum 2 yas salah gej baij
2016/10/03 202.179.24.50
40 jil emnelegt ajillasan vp udmaapaa emch
ta nap emneleg emchiig muulaxaapaa l nvdee neex ymaa yypsdiinxyy abip xapitsaag ogt tooxgvi emch emnelgiin ajiltan chin zoxilox zvpxtei adilxan amid xvn shvvdee
2016/10/03 103.10.21.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment