8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэлхий: Сонголт хийхдээ зөв эсэхийг нь тунгаах хэрэгтэй

2016-10-03 09:49:00

 

ХОНЬ - (3/21-4/19)
Түргэн ууртай хониныхонд аз дайрч хайр сэтгэлийн Сугар гараг Охины орд болон ажил үйлчилгээний 6 дах хэсэг рүү хөдөлж ажлыг тань хөнгөвчилж байна. Эцсийн хугацаанд нь багтахаар яаравчлахын оронд хялбар хийхийг бодно, бага зэрэг залхуу зан хөдлөх төлөвтэй. Өөрийгөө магтахад гэмгүй. Иллэг хийлгэх юмуу сувиллын газар очиж сэтгэлээ сэргээ. Романтик харилцаа, нийгмийн үйл явдлын өрнөлд та гар бие оролцох байх.  

ҮХЭР - (4/20-5/20)
Үхрийнхний эрч хүч өнөөдөр маш гайхалтай байна. Гэсэн хэдий ч нөхцөл байдал тулгамдсан зүйлс таныг ердийнхөөс илүү гунигтай болгоно. Өдрийн ихэнхийг зугаа цэнгэлд зориулж байгаад ирсэн боломжоо алдахаас болгоомжил. Тиймээс нүдээ нээ. Нийгмийн амьдрал тань идэвхтэй тааламжтай байна. Хайр дурлал танд өөдрөг байдпыг бэлэглэнэ.

ИХЭР - (5/21-6/21)
Таны төсөөлөл биелэлээ олох бөгөөд хайр дурлалын төвөгтэй асуудалд орохоос сэрэмжил. Гэр орноо тохижуулж, засвар хийх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад таатай байх болно. Мөн хувийн амдьдралдаа ч анхаарал тавих шаардлага гарна. Та цагаа маш зөв зохистой ашиглах хэрэгтэй бөгөөд өөртөө болон хайртай хүндээ зарцуулах цагийг тусад нь гарга. Түр зуур амраад энэ талаар сайн бод.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Харилцааны чадвар ба тодорхой дүрслэн бодох чадвар чинь өндөр түвшинд байгаа тул зөв бизнесээ зөв олж хийх эсвэл хувийн асуудлаа шийдэхэд хэцүү биш байх болно. Та хайртай хүмүүстээ сэтгэлээ нээх юмуу бусдад бодож санаж байгаагаа илэрхийлж болох юм. Төлөвлөгдөөгүй зарлага зугаа цэнгэлийн арга хэмжээнүүдийг чинь хязгаарлах тул сонголт хийхдээ зөв эсэхийг нь тунгаах хэрэгтэй.

АРСЛАН - (7/23-8/22)
Олон зүйлс таны сэтгэлийг татах учир сонголт хийхэд амаргүй байх болно. Ажил болон гэртээ бат суурьтай байгаа тул удаан хугацаанд хүсэж явсан зүйл тань биелэлээ олох болно. Хэт өөрийн шийдвэрээ тулгаснаар хамт олныхоо итгэлийг алдаж болзошгүй. Гэхдээ өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаар явж байгаа бол зөв алхам хийж байна. Бүх зүйл цаг нь ирэхээр байх ёстой байрандаа очно гэдэгт итгээрэй. Урилгагүй зочдыг гэртээ бүү оруул.

ОХИН - (8/23-9/22)
Таныг өөртөө анхаарал тавихыг шаардах болно. Ойрын өдрүүдэд бусдын сэтгэлийг татах чадвар нэмэгдэх бөгөөд таны дур булаам байдлын ачаар найз нөхөд тань улам их хайрлаж, хүндэтгэх болно. Амжилт маш ойрхон байгаа тул хүсч буй зүйлийг яв цав тодорхойлж, төлөвлөгөөгөө биелүүлж эхэл. Боломжийг алдалгүй ашигла. Өнөөдөр гадаад дүр төрхөндөө анхаарал тавьж, амьдрах орчноо сайжруулахад маш таатай үе.  

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Авьяас тань бичиг цаастай холбоотой асуудлыг сайнаар шийдвэрлэнэ. Cap охины ордонд шилжсэнээр урьдынхаасаа илүү бусдыг ойлгодог болно. Бие биедээ хүлээцтэй байснаар ирээдүйнхээ талаар сайхан санаа олно. Өнөөдөр ажлын бүтээмж эрс сайжирна. Илүү ихийг амжуулж амар амгаланг мэдэрч чадна. Бусадтай харилцах харьцаандаа болгоомжтой байгаарай. Сэтгэл санаа тавгүй үед танил тань урам өгөх болно.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Ажилтай холбоотой хэлэлцүүлэг, мэргэжлийн сонирхол үр бүтээлтэй байна. Чухал хүмүүс эсвэл дотны түнштэйгээ харилцах хэцүү байж мэдэх юм. Дотнын хүн тань маш найдваргүй, итгэлгүй байдлыг мэдэрнэ. Учир нь тэр хүн таныг.үл ойшоож байгаагаа мэдрүүлнэ. Хайр, мөнгөний Цолмон гараг Охины орд руу сайхан холбоог илгээж, нөхөрлөл хүслийг тань илтгэдэг 11-р гэрт нөлөөлнө. Клубын болон түншүүдийн уулзалт сайжирна.

НУМ - (11/22-12/21)
Сэтгэл санаа өөрчлөгдөн, элдэв зүйл толгойд орж ирнэ, хүмүүсийн харьцаа хувьсч мэднэ. Үүссэн нөхцөл байдлаас нэр төртэйгээр гарахын тулд та маш их хөлс хүч асгаруулах болно. Хамт олон болон олон нийтийн дунд таны нэр хүнд унаж магадгүй. Энэ бүхнийг сэтгэлдээ ойр хүлээн авч, түүнээс гарах замын эрэлхийлнэ.  

МАТАР - (12/22-1/19)
Хайрын сугар гараг эөрэг цацраг илгээнэ. Хайр сэтгэшйн харилцаа халуухан биш ч хэцүү байж магадгүй учраас та хүчтэй бас тогтвортой байна. Сурч мэдэх, судлах нь амжилтын дунд хэсэгт аваачна. Мэдлэг боловсролоо хөгжүүлэх, амралтаа тааламжтай өнгөрүүлэх үе. Түүх соёлын чухал газруудад зочлох, сүр жавхлант барилгуудыг харах, урлагийн гайхамшигт бүтээлүүдийг бишрэх нь танд таалагдана. Тэгээд танд ямар нэгэн сайхан зүйг бүтээх онгод орно. Цаашид тохиолдох явдлуудтай холбон өөрийн амьдралыг өөрчил.  

БУМБА - (1/20-2/18)
Чухал асуудлаар шийдвэр гаргахдаа хамтрагчтайгаа ярилц. Хэрэв одоо ярилцаж шийдэлд хүрэхгүй бол хожим цасан шуурга болох болно. Тиймээс хэн хэндээ хүлээцтэй байж хэрэгтэй цагт нь буулт хий. Хөрөнгө оруулагч, түншүүдтэйгээ уулзахдаа биеэ зөв авч яв, инээмсэглэ. Таны мэргэн ухаан бусдыг гайхшруулах болно. Туршлагаа ашигла, хэн нэгний нөлөөн дор шийдвэр гаргахаас сэргийл.

ЗАГАС - (2/19-3/20)
Хөрш зэргэлдээ хүмүүстэйгээ асуудлаа шийдэхэд эерэг сайхан өдөр. Хамаатан садан болон хөршүүдтэйгээ ярилцсанаар холбоо тань зузаарах болно. Та тэдэнд тусламж хэрэгтэй болохыг мэдэрснээр тэдэнд таалагдах болно. Загаснууд та нар маш сайн ойлгон сонсогч. Тиймээс хүмүүс та нарт сэтгэлээ нээх сайхан байдаг. Тухайн хүнийхээ сэтгэлийг харгалзан ухаалаг зөвлөгөө өгч байгаарай. Гэхдээ өгөөмөр сэтгэл, сайхан зан аашыг тань хэн нэгэн хэтрүүлэх боломжыг бүү олго.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment