8o
Улаанбаатар хот
mobile menu

"Өргөө”-гийн үйлчлүүлэгчидтэй жүжигчид “чанга шивнэлдлээ”

2016-10-01 17:18:00

 

Өргөө кино театрын хамт олон долоо хоног бүрийн баасан гаригт “Оддын өдөр” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаа Өргөө-2 кино театрын хамт олон Чанга шивнээ тэмцээнийг зохион байгуулж, Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр, Маск продакшнын жүжигчин Ц. Дэлгэрсайхан, жүжигчин С.Жавхлан нар оролцлоо.
Ирсэн зочид Өргөө кино театрын үйлчлүүлэгчидтэй ярилцан, уран бүтээлийн талаар санал бодлоо хуваалцан, аз жаргалыг хэрхэн мэдрэх, хүн нийгмийн харилцаа гэх мэт олон сэдвээр ярилцсан юм. Тодорхой хугацаанд ярилцсаны дараа Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр, Маск продакшнын жүжигчин Ц.Дэлгэрсайхан, С.Жавхлан нар ярилцсан зочдоос өөрсдөө сонгон тэмцээнээ эхлүүлсэн. Хажуу дахь хүнээ сонсох боломжгүй чанга дуу сонсож буй ч оролцогчид маань жүжигчидтэй ярилцах зуураа амны хайрцгийг нь чамгүй анзаарсан бололтой аж. Үгээ төвөггүй тааж, жүжигчинтэйгээ ойлголцож чадаж байлаа. Амралт чөлөөт цагаараа Өргөө кинотеатрыг зорьж ирээд, олны танил хүмүүстэй уулзаж, хамтдаа хөгжилдөх боломжийг бид олгож байна. Долоо хоног бүрийн баасан гариг бүрт Өргөө кино театрт ирж, хөгжилтэй арга хэмжээнд оролцон, киногоо үзээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment