Энэ сарын 20-ны өдөр Монголын сонгодог урлагийн сор болсон С.Гончигсумлаа, Б. Дамдинсүрэн, Г.Жамьян, Н.Жанцанноров, Б.Шарав нарын бүтээлийг Японы нэрт төгөлдөр хуурч Казуоки Фүжи, Монгол Улсын морин хуурын чуулгын хөгжимчин, морин хуурч А.Дэлгэрмаа нар хамтран Япон улсад тоглохоор боллоо. Тодруулбал, С.Гончигсумлаа агсны 100 жилийн ойд зориулан Японы нэрт төгөлдөр хуурчаар “24 прелюд” цуврал бүтээлийг бүрэн эхээр нь Японы сонсогчдод хүргэж байгаа юм байна. Тоглолтыг Японы "Million concert management" компани хариуцаж, "JT art hall" гэх нэр хүнд бүхий концертын танхимд болно.
Монгол хөгжмийн сор бүтээлүүд Японд эгшиглэнэ
2015-12-10 18:28:00