"Рио-2016”-д олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран зодоглож, хүрэл медалийн төлөөх барилдаан нэлээд маргаан дагуулсан. Түүнийг медалиа луйвардуулаад эх орондоо ирэхэд монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос Г.Мандахнаранг ялсан гэж үзэж алтаар медаль цутгаж бэлэглэсэн. Мөн үүнээс гадна Канад улсад амьдардаг Д.Уянга гэх монгол охин сургуулийнхаа тэмцээнээс авсан медалиа түүнд бэлэглэх талаар мэдээлэл гарч байсан билээ. Д.Уянга охин өөрийнхөө медалиа МУГТ Г.Мандахнаранд илгээсэн байна.
Г.Мандахнаран медалиа хүлээж авлаа
2016-09-30 12:35:00