“Face of beauty international” олон улсын тэмцээн ирэх сарын 9-нийг хүртэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Тэмцээнд оролцохоор дэлхийн 60 орны гоо бүсгүй манай улсад ирсэн билээ.Энэ тэмцээний шүүгчээр найман хүн ажиллахаар болжээ. Олон улсыг төлөөлөн тэмцээний ерөнхий зохион байгуулагч Мила Мануел /Mila Maneul/, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура /Pawee Ventura/, өнгөрсөн жилийн тимтийн эзэн Мексикийн гоо бүсгүй Ералди Барраза /Yeraldi barraza/ болон өөр нэг шүүгч ажиллах юм байна. Харин Монгол улсаас хөтлөгч П.Анужин ажиллахаар болжээ.
П.Анужин олон улсын миссийн тэмцээний шүүгчээр ажиллана
2016-09-29 16:02:00