“Амгалан” амаржих газарт төрсөн нярай эмчийн буруутай үйлдлээс болж эндсэн тухай хохирогчийн ар гэрийнхэн гомдол гаргажээ. Тодруулбал, Баянзүрх дүүгийн 19-р хорооны иргэн 25 настай Ө хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр “Амгалан” амаржих газрыг зорьжээ. Тухайн үед ураг хэвлийдээ буруу байрлалтай буюу өгзөг түрүүлэлттэй байсан гэнэ. Харин эх барих эмч нь “Төрүүлэхэд хэвийн. Кисерова хагалгаа хийх шаардлагагүй” хэмээгээд бүсгүйг амаржихаар хэвтсэнээс нь хойш гурав хоногийн дараа өөрөөр нь төрүүлжээ. Гэвч энэ үед эхийнхээ хэвлийгээс төрсөн нярай амьсгалж чадахгүй байсаар эндсэн талаар ар гэрийнхэн нь мэдэгджээ. Гэтэл нярайг эндсэний дараа эх барьсан эмч нь “Ураг бүтэлттэй байсан учир эндлээ” гэх тайлбарыг ар гэрийнхэнд нь өгчээ. Тиймээс хохирогчийн ар гэрийнхэн тус эмнэлэгийнхэнд гомдолтой байгаагаа илэрхийлж, цагдаагийн байгууллагад хандаад байгаа аж.