Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн ноён оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин, гавъяат тамирчин Б.Гангаамааг Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ. Монгол Улсын Гавъяат тамирчин Б.Гангаамаа дэлхийн долоон тив /The Seven summits/-ийн ноён оргилын зургаан оргилд нь хөл тавьж, Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулаад байгаа аж.