
Монгол Улсад эмнэлэгийн техникийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ ойн хүрээнд “Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэнг энэ сарын 30-аас ирэх аравдугаар сарын 2-ны өдрүүдэд Мишээл экспо төв дээр эрүүл мэндийн сайдын ивээл дор зохион байгуулагдах аж. Нийт 120 гаруй байгууллагууд “Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэнд оролцох бөгөөд үзэсгэлэнгийн үеэр ард иргэдэд үнэ төлбөргүй хараа, сонсгол, даралт, сахарын шинжилгээ, эхо, эрүүл мэндийн боловсролын мэдээлэл, бараа бүтээгдэхүүний амталгаа хийгдэх тул өргөнөөр оролцохыг уриалж байна.



