Сайн байна уу? “Chuhal.mn” сайтыг уншигч та бүхэндээ “Сониуч” булангаараа дамжуулан сонирхолтой баримтуудыг оруулдаг билээ. Тэгвэл Канадын зүүн зүгт орших Капе Бретон гэх жижиг арал дээр суурин амьдраад ажлын байр, газраа аваарай. Уг арлын иргэд өөрсдийн иргэдийн тоог нэмэх хүсэлтэй байгаа бөгөөд энэ нь гадна, дотны иргэдийг татах арга ч байж болох юм.
Энэхүү газар нь байгалийн өвөрмөц тогтоцтой бөгөөд арлын төвд хүүхдийн амралт, чөлөөт, цаг заваа өнгөрүүлэх клуб, сүм дуган зэрэг байрладаг. Тус аралд 150.000 хүн оршин суудаг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ тоо буурах хандлагатай байна.
Тус аралд бүхий л салбарын мэргэжилтэн, боловсон хүчин дутмаг байгаа талаар арлын удирдлагууд онцолсон юм. Энэхүү аралд нүүж, ирэхийг хүссэн хүн бүрт ажлын байр, амьдрах газрыг нь өгч байгаа аж. Тус хотод амьдрах сонирхолтой иргэд Канадад хуул ёсны визатай оршиж байгаа бол амьдрах боломжтой. Харин гадаад иргэдийн хувьд Канад дахь ажил олгогчоосоо бичиг авч, Канадын Нийгмийн хөгжил, боловсон хүчний яамд хандан түр зуур ажиллах виза хүсэж, авч болох аж.
Сэтгүүлч, орчуулагч: Т.Ариун
Эх сурвалж: Bright Side