8o
Улаанбаатар хот
mobile menu

Амжилттай яваа бүсгүйчүүдийн алтан зарчим

2016-09-27 17:44:00

Өнөөдрийн “Зөвлөгөө” буландаа амжилттай яваа бүсгүйчүүдийн амьдралдаа хэвшүүлдэг зарчмыг танилцуулж байна. Зөв дадал, зуршилаас аз жаргал, эрүүл бие, ажлын амжилт, сайхан бүхэн эхэлдэг. Тиймээс өөрт олдож буй цаг хугацаа, залуу нас, эрч хүчийг хэрэггүй зүйлд бүү зарцуулаарай. 

 Нар мэт эрт манд.
Толгой сэргэг үед ажлын бүтээмж илүү өсөх сайн хандлагатай. АМЖИЛТТАЙ, УХААЛАГ бүсгүй болмоор байвал нартай цуг манд. 
Цагийг зөв төлөвлө.
Жижиг хэмжээтэй дэвтэр гаргаад цаг бүрийг төлөвлөн бичээрэй. Ажил, сургууль, гэртээ гээд хаана ч хийх ажил бүрийн жагсаалт, төлөвлөгөөг гаргаж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээ. 
Дасгал хөдөлгөөнийг бүү орхигдуул.
Эрүүл мэнд болон оюуны дасгал, хөдөлгөөнийг бүү орхигдуул. Чөлөөт цаг заваараа ном уншиж, өөрийн боловсролдоо анхаарлаа хандуул. Идэвхитэй дасгал хөдөлгөөн өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлж, ажлын бүтээмж өсгөдөг.
Идэж буй зүйлдээ анхаарлаа хандуул.
Та өөрийн мөнгөөрөө хор эсвэл хоол худалдаж авч байна уу? гэдэг хоорондоо асар том ялгаатай. Интернет, эрүүл мэндийн сэтгүүл бүрт байрлах хооллох зөвлөмжийн талаар уншаад амьдралдаа хэвшил болгоорой.
Зүгээр сууж болохгүй
Хором бүрийг алдалгүй өөрт хэрэгтэй зүйлийн төлөө дайчилж, эцсийн шат хүртэл нь зүтгэ. Уйгагүй, хөдөлмөрч занг шагнадаг.  
Шантрах хэрэггүй
Асуудал, бэрхшээл ямар ч ажилд саад болж, удаашруулдаг. Тулгарсан бэрхшээл бүрийг даваж, алдаанаасаа суралц.

Эх сурвалж: Cosmopolitan 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл