8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхэд харах үйлчилгээнд 2596 хүүхэд хамрагджээ

2016-09-27 14:05:00

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилтэд хоёр үе шаттайгаар хяналт үнэлгээ хийж эхэлжээ. Үйл ажиллагааны үр дүнгийн мэдээг хяналт, шинжилгээ, үнэлгээ дууссаны дараа олон нийтэд мэдээлэх юм байна. Тус газраас өгч байгаа мэдээллээр энэ сарын нэгний байдлаар 2596 хүүхэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд долоон дүүргийн Хүүхэд харах үйлчилгээнд зориулж  246,696,000 төгрөгийн санхүүжилт олгосон байна. Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 26 109 хүүхэд байгаагаас 5913 хүүхдийг 2016-2017 оны хичээлийн жилд нэмж хүүхэд  харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Хүүхэд харах үйлчилгээг 100 хувь хэрэгжүүлэхэд 1182 хүүхэд харагч бэлтгэх шаардлагатай юм байна. Өнгөрсөн хугацаанд 1005 хүүхэд харагч сургалтаар бэлтгэгддэж  531 хүүхэд харагч 202 хүүхэд харах байранд үйл ажиллагаа эрхэлж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment