Дэлхий даяар олон зуун хүүхдүүд хумхаа өвчинөөр өвчилж, амь насаа алдаж байна.Тус өвчин нь бага насны хүүхдүүд дунд зонхилж, өндөр халуурах, суулгах, чичирж даарах гэх мэт зовиур илэрдэг аж. Өөрөөр хэлбэл “чичирэх” өвчин гэж нэрлэх нь бий.
Хөгжингүй, хөгжиж буй орнуудын хувьд эм, эмэн хангамж харьцангуй сайн. Харин Африк болон ядуу оронд хүнд өвчин туссан иргэдээ эдгээх эм, эмэн хангамж муу бөгөөд хүн ам зүйн зарим асуудлууд тулгараад байна. Мөн энэ цоорхойг ашиглан Африкт олон төрлийн албан ёсны бус хуурамч бичигтэй эмийг хумхаа өвчин эдгээдэг мэтээр ил задгай худалдаалах явдал газар авч байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Африкт дунджаар 120,000 хүн хумхаа өвчинөөр өвчилж, хуурамч, хугацаа дууссан эм хэрэглэсэнээс болж хорвоог орхидог гэсэн судалгаа бий. Уг эмийн найрлаганд хумхаа өвчинтэй тэмцэх идэвхитэй бодис бага эсвэл хуурамч орлуулагч бодис агуулсантай холбоотойгоор уг өвчин даамжирч байна.
Анагаахын салбарын эрдэмтдийн хэлж буйгаар “Хуурамч эм эмэн бүтээгдэхүүн тухайн өвчнийг эсэргүүцэх чадваргүй. Харин ч өвчнийг биед тарааж, үхэлд хүргэх аюултай байдаг “гэв.
Зураг 1 Хуурамч эм, эмэн бүтээгдэхүүнийг хууль бусаар борлуулж буй байдал
Дээрхи зурагт буй эмийн зах нь Африкийн Сахара орчимд байрладаг. Хулгайлсан, хуурамч эсвэл цахим орчинд байсан эмийг шууд худалдан авч, эмчийн жор, бичиггүй иргэд худалдан авч байна. Ийнхүү асуудлыг техник технолгийн тусламжтай шийдэж болох талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.
Хямд, энгийн хэрэглээ
"Спроксил" ашгийн бус байгууллага хямд, энгийн аргыг санал болгож байна. Энэ нь бүх эмийн үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүний савалгаа бүрт нууц код бүхий хэсгийг байрлуулж, тус хэсгийг хусаж, арилгаж, заавар дээр байрласан дугаарт зурвас илгээсэнээр тухайн эмийг жинхэнэ эсэх, хаана үйлдвэрлэж, хэрхэн зах зээлд гаргасан гэх олон мэдээлэл авч болох боломжийг бүрдүүлж байна.
Зураг 2 Эмийн ард талд байрлах кодыг гаргахын тулд арилгаж буй байдал
Худалдан авагчын хүсэлтийн дагуу тус үйлчилгээг 24 цагийн турш хүргэхээр зориж байна. Тус үйлчилгээнд 70 гаруй эмийн үйлдвэрлэгч нэгдэн орсон. Тухайлбал ГлаксоСмитКлайн, Новаратис зэрэг компани нэгдэн оржээ. Анх тус үйлчилгээ 2009 онд гарсан бөгөөд 28 сая удаа хэрэглэгчид ашигласан байна. Уг үйлчилчилгээг Кения, Гана, Нигер, Өмнөд Африк, Танзана, Малид амжилттай нэвтрүүлсэн байна. Тус ажлыг санаачлагч Гбамалюун “ Үүнийг зөвхөн Африкт ч биш шаардлагатай байгаа олон газруудад хүргэж ажиллана.”
Олон нийтийн харилцааны хэрэгслүүдийг зохион бүтээгч Брайт Симонс “MPedigree” компани харилцааны хэрэгсэлээ ашиглан тухайн бараа бүтээгдэхүүнийг хуурамч, жинхэнэ эсэхийг шалгахыг 10 жилийн өмнө санаачилж байжээ.
Анх тус технолгийг ашиглан “Hewlett-Packard”-ийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгчид өөрийн биеэр шалгаж,нэвтрүүлж байв. Брайт Симонс-ийн BBC-д мэдээлсэнээр “Энэ нь тухайн компани өөрийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчээ олох хүртэл бүх шатанд хамт байж, тандах сайхан боломж” гэв.
“MPedigree” байгууллагын хувьд Африк даяар борлуулж буй бүхий л эм эмэн бүтээгдэхүүнийг тус аргаар шалгах нь хууль бус эмтэй тэмцэх боломж өгч байна хэмээн тайлбарлалаа Одоогоор тус байгууллагад 2000 гаруй төрлийн эм бүртгэлтэй аж.
Тус санаачлагын ачаар Ази, Африк даяар 75 сая хүмүүс өөрт хэрэгцээтэй, жинхэнэ эмийг худалдан авч чадаж байна. “Уг санаачлагыг биелэл болгож, олон улсад ашиглаж эхэлсэнээр хуурамч эм нийлүүлдэг газар, хүний амь золгүй байдлаар эрсдэх байдлыг бууруулж, олон хүнд амьдрах боломжийг нээж өгөх болно. Ихэнхи хуурамч эм Азид үйлдвэрлэгдэж, гол хэрэглэгч Ази. Африкууд болж байна” гэж Брайт Симонс онцоллоо.
Эх сурвалж:BBC