Аки башёд бэртлийн улмаас зодоглож чадаагүй Их аварга Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирж амрангаа, биеэ эмчлүүлэхээр болжээ. Тэрбээр нөгөөдөр Монголд ирэх юм байна. Их аварга долоо хоногийн хугацаатай нутагтаа амарч, энэ хугацаанд Сүмогийн холбооны дүрмийн дагуу ямар нэгэн олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй, амарч, эмчлүүлээд буцах аж. Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ сарын 12-нд аварга мэс засалд орсон бөгөөд түүнээс хойш Японд хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэжээ.
Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирж эмчилгээгээ үргэлжлүүлнэ
2016-09-27 12:20:00