Монголын тулааны шилдэг тамирчидын холбоо нь Японы холимог тулааны DEEP холбоотой хамтран “MGL-1 fighting championship” 7 vs 7 тулааныг зохион байгуулах гэж байна. Монголын шилдэг долоон тулаанч Японы шилдэг 7 тулаанчтай халз тулалдах энэхүү тэмцээнд өндөр чансаатай тамирчид болох Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр болон саяхан Дэлхийн тулааны их наадмын жюү жицүгийн fighting төрөлд алтан медаль, newaza төрөлд хүрэл медаль хүртсэн бүсгүй болох М.Баярмаа нар тулалдах юм.