Холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистоны ээж 79 настай Нэнси Доу эмнэлэгт хүргэгджээ.Харин алдарт жүжигчин бүсгүй ээж дээрээ очихыг хүсэгүй байгаа гэнэ. Ээж, охин хоёр 16 жилийн өмнө тэдний харилцаа муудаж, Анистон саяхан болсон хуримандаа хүртэл ээжийгээ уриагүй юм.Учир нь 1999 онд Доу “Миний амьдрал эрээн” гэх номоо худалдаанд гаргасан билээ. Уг номонд Доу өөрийнхөө амьдралаас гадна охиныхоо хувийн нууцыг нэг нэгэнгүй өгүүлж, олны анхаарлыг татжээ.