Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн АШТ манай улсад амжилттай үргэлжилж байна. Өчигдөр Монгол Улсын оюутны шигшээ баг хагас шигшээд Хонконгийн багийг 106:67-гоор хожиж, финалд шалгарчээ. Ийнхүү манай улсын оюутны шигшээ багийн спортоор анх удаа тивийн аваргад хүч үзэхээр болож байгаа аж. Манай баг Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-ий аваргын төлөө нутгийн дэвжээнээ Тайванийн шигшээтэй өнөөдөр 17:00 цагт тоглох юм байна. Тэмцээн Буянт-Ухаа спортын ордон болно.
Монголын шигшээ баг аваргын төлөө өнөөдөр тоглоно
2016-09-24 10:42:27