Эмч нарын хариуцлаггүй үйлдлээс болж эх, үр хоёр хорвоог орхисон харамсалтай хэрэг гараад удаагүй байхад боловсролын салбарт мөн нэгэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал Дундговь аймгийн “Оюуны хөгжил” гэх хувийн цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгс бага насны хүүхдэд хоол өгөх үеэр хэрцгийгээр зодож буй бичлэг нийгмийг цочроогоод байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан Дундговь аймгийн Цагдаагийн газраас Ж.Отгонтөгст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд 3-5 жилийн хорих ял төлөвлөөд байгаа аж. Тэгвэл уг бичлэгийг хийсэн ангийн багш Янжинлхамыг Ж.Отгонтөгс тогоочийн нөхөр нь архи уух бүртээ “Манай эхнэрийн мууг үзсэн. Чамайг ална” хэмээн дарамталдаг байна. Үүнээс болж Янжинлхам багш гэртээ очиж чадахгүй нөхөр хүүхдүүдийн хамт айлаар хонож байгаа гэнэ.
Бичлэг хийсэн багшийг дарамталжээ
2015-12-10 14:55:00