Дуучин Жастин Бибер өөрийн найз бүсгүй Софиа Ричигээс албан ёсоор салсан тухайгаа өөрийн цахим хуудаснаа мэдээлэв.
Түүний Софиа Ричи гэх бүсгүйтэй үүсгэсэн хайрын романтик түүх энд хүрээд дууслаа. “TMZ-д бичсэнээр “Тэдний харилцаа тун удахгүй бөгөөд тэд аль хэдийн өөр, өөр хүн хараад эхэлсэн” гэв.
“TMZ”-д мэдээлсэн эх сурвалжын хэлж буйгаар “ Тэд сүүлийн үед бие биетэйгээ сайн харилцаатай байж, холбоотой байгаагүй. Магадгүй тэдний дунд маргаан үүссэн байх” гэжээ.
Софиа Ричи өөрийн “Billboard”-д өгсөн анхны ярилцлагтаа “Бид хоорондоо онцгой дотно харилцаатай хүмүүс. Жастин бол миний хувьд Лос Анжелес хотын хаанаас ч хайгаад олохгүй тийм эрхэм хүн юм.” гэж сэтгэгдэлээ хуваалцажээ.
Жастин Бибер Лондонд хэдэн долоо хоногийн өмнө зочилохдоо Бронте Блампьедтэй уулзаж, 4 цаг хүртэл тус хотноо байрлах “Таpe” цэнгээний газарт хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлжээ. Харин таван хоногийн өмнө Софиа Ричи өөрийн Инстаграмын хуудаснаа бассейн дотор Бронтетой хамт байгаа зурагаа нийтлэв.