ЕБС-ийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ноос эхэлнэ. Хотын 1-5 дугаар ангийн сурагчид энэ сарын 22-ноос ирэх сарын 25-ныг хүртэл таван 7 хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-25 хүртэл гурван 7 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25 хүртэл хоёр 7 хоног амарч ирэх 26-наас гуравдугаар улирлын хичээл эхлэх юм.Орон нутгийн 1-5 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 01 хүртэл гурван 7 хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид ирэх сарын 12-ноос 25 хүртэл хоёр 7 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын12-18 хүртэл нэг 7 хоног амрах юм.
Cурагчид энэ сарын 22-ноос амарна
2015-12-10 13:12:00