Үндэсний их баяр наадамд зодоглосон 1024 бөхийн дөрвөөс нь сэргээш илэрсэн тухай мэдээллээ. Үндэсний баяр наадмын тухай хууль ёсоор улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын итгэмжлэгдсэн гэрээт лабораторид шинжлүүлдэг юм. Уг шинжилгээгээр, улсын начин болон харцага цолтой хоёр бөхөөс допинг илрээд байгаа ба дээрх бөхийн нэрийг удахгүй олон нийтэд зарлахаар болжээ. Харин шинээр төрсөн заан, арслан, аварга цолтноос сэргээш илрээгүй хэмээн эх сурвалж мэдээллээ.
Улсын начин болон харцага цолтой хоёр бөхөөс допинг илэрчээ
2016-09-21 15:23:09