Өнгөрсөн өдрүүдэд цэцэрлэгийн хүүхдийг зодож буй бичлэг эцэг эхчүүд, олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэж цэцэрлэгүүдийг камержуулах шаардлагатай талаар яриа нийгэмд газар авч байна. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүрэгт 2014 оноос эхлэн “Хүүхдэд-Ээлтэй Хан-Уул” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, энэхүү хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 18 цэцэрлэгийн гадна, дотор талд нийтдээ 273 ширхэг камер суурилуулсан байна. Дүүргийн зүгээс хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсөж, сурч хүмүүжих нөхцөлийг хангаж анги бүрт суурилуулж, эцэг эхчүүдийн талархалыг хүлээгээд байна. Ирэх оноос эцэг, эхчүүд интернэтийн сүлжээнд холбогдсон компьютер болон ухаалаг утаснаасаа хүүхдийнхээ ангид суурилуулсан камерыг хянах бүрэн боломжтой болох аж.
Цэцэрлэгүүд бүрэн камертай болжээ
2015-12-10 12:54:00