Монголд анх удаа “Face of beauty international-2016” миссийн тэмцээн болох гэж байна. Тус тэмцээн нь энэ сарын 23-наас аравдугаар сарын 9-ний хооронд Улаанбаатар хотод болох юм байна. Тэмцээнд дэлхийн 60 гаруй орны миссүүд ирэх аж. Энэхүү тэмцээний хаалтын үйл ажиллагааг 10-аад улсад шууд дамжуулах юм байна. Тэмцээнийг “Face of beauty international-2016” тэмцээний шүүгчээр Украйны “Амьд Барби” Валерия Лукьянова ажиллах юм байна.